Зүүн Азийн бүсийн туялзуур сэлэмний холбооны захирлаар анх удаа Монголоос томилогдов

Зүүн Азийн бүсийн туялзуур сэлэмний холбооны захирлаар анх удаа Монголоос томилогдов

Азийн Туялзуур Сэлэмний холбооны шинэ Ерөнхийлөгчөөр АНЭУ-ын шэйх, Эмиратын сэлэмний холбооны ерөнхийлөгч Salem Bin Sultan Al Qasimi сонгогдсон.

Тэгвэл тэрбээр бүсийн захирлуудын томилгоог хийж Зүүн Aзийн бүсийн захирлаар Монголын Туялзуур Сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатарыг томилжээ.

Тус бүсэд БНХАУ, БНСУ, Япон, Хонгконг, Макао зэрэг улсууд багтаж байгаа аж. Монголын Туялзуур Сэлэмний холбооны хувьд энэхүү өндөр хариуцлагатай албанд анх удаа томилогдож байгаа бөгөөд туялзуур сэлэмний гадаад харилцааг шинэ түвшинд хөгжүүлж, Монгол улсын нэрийг олон улсад сурталчлах боломж нэмэгдэж байна гэжээ.