Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан 256 бөхийн барилдаан болно

Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан 256 бөхийн барилдаан болно

Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 04-ний бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно

Шагналын сан:

  • Түрүү бөх -5.000.000 төг
  • Үзүүр бөх -3.000.000 төг
  • Их шөвөг – 1.000.000 төг

Барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Төр засгаас тавьж буй шаардлагын дагуу бөхчүүд болон үзэгчид вакцины 3-р тунд хамрагдсан байх эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатай хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.