Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотой учраа таарч, ошидаши мэхээр хаясан юм. Ийнхүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх удаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ.
Их аварга Тэрүнофүжи 2021 оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлж буй. Түүнчлэн хоёр дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртлээ.