Монгол улсын баг тамирчид "Универсиад” наадамд орох эрхийг авлаа

Монгол улсын баг тамирчид "Универсиад” наадамд орох эрхийг авлаа

Монгол улсын баг тамирчид Хятадын Чэнду хотод болох Дэлхийн зуны 31-р Универсиад наадамд оролцох эрхийг авлаа.

ОУ-ын оюутны спортын холбооноос энэхүү "Универсиад” наадамд оролцох эрхийг авсан багийн нэрсийг танилцууллаа. Үүнд  Ази тивээс Япон, БНХАУ, БНСУ, Тайвань болон манай улсын таван баг оролцоно. Харин Европоос 13 орны баг тамирчид орох бол, Америк тивээс Бразил, Канад, Мексик, Аргентин, АНУ-ын таван баг, Африк тивээс ӨАБНУ-ын хүчтэй багууд оролцох юм.

Дэлхийн Универсиад наадам 2022 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 7-ны хооронд болох аж.