“Абу Дабигийн Их дуулга 2021” тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргийн төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад цэвэр ялж, дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшихээр болсон байна.
Одхүүгийн Цэцэнцэнгэл дүү баавгай шиг амьтныг баавартай унагаж Абу Дабигийн Их дуулгаас алтан медаль хүртлээ. Үзэх харах бөхтэй боллоо доо. ??? pic.twitter.com/AKKrFrPCd3
— Самданнямын Мөнхчулуун (@MunkhchuluunS) November 28, 2021