Улаанбаатарт 5 градус  хүйтэн байна

Улаанбаатарт 5 градус  хүйтэн байна

Өнөөдөр /2021.11.27/ нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс  баруун хойш эргэж секундэд 7-12 метр,  Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар  секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус,  Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр,  Туул,  Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар  3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус  хүйтнээс 2 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж 6-11 метр. 3-5 градус  хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.