НӨАТ-ын буцаан олголтыг 8 хувь болгох өргөдөлд 11 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

НӨАТ-ын буцаан олголтыг 8 хувь болгох өргөдөлд 11 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

Иргэн Бямбацогт Болорчулуун НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг одоогийн 2 хувиас 8 хувь болгон нэмэгдүүлэх тухай өргөдлийг нийтийн өргөдлийн цахим систем D-Petition-д санаачилжээ.

Тэрбээр уг өргөдлийг 2026 оны долдугаар сарын 14-нд эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 11 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан байна. Өргөдөлд санал авах хугацаа 2026 оны наймдугаар сарын 23-нд дуусах юм.

Өргөдөл санаачлагчийн зүгээс “Юмны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Буцаан олголтыг 2 хувь биш 8 хувь болгомоор байна. Иргэд хуримтлал үүсгэж чадахгүй байна. Жижиг, дунд бизнесүүд дампуурч байна” хэмээн дурджээ.