Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын нутгаар усархаг аадар борооны үүл хөгжиж байна.
Үүнтэй холбоотойгоор дээрх нутгуудад мөндөр орох, аянга цахилгаан буух, аадар борооны улмаас үер буух эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд үерийн ус гатлахгүй байх, голын эрэг, гуу жалга болон үерийн аманд байрлахгүй байх, аянга цахилгаантай үед ил задгай талбайд зорчихгүй байхыг зөвлөж байна.