Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын GS Caltex компанийн удирдлагуудтай Монголын газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хамт уулзсан талаар өөрийн цахим хуудсаар мэдээллээ.
Тэрбээр, "БНСУ-ын "GS Caltex" компанитай Монголын газрын тос импортлогч ААН-дын төлөөллүүдийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлуудаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлэв. 8 сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв. Хүчин чармайлт, цаг орох ажил... Дэмжиж хамтарсан бүхэнд баярлалаа. "GS Caltex" бол БНСУ-ын хамгийн том эрчим хүч, газрын тос боловсруулах компаниудын нэг юм. Тус компани нь нефть боловсруулах, шатахуун, онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн олон оронд экспортолдог юм. Шинэ зам гаргах бэрхшээлтэй ч зүтгээд хийх л ёстой цаг үе..." хэмээн бичжээ.