ВИДЕО: Гурван бамбарууш цаг агаар дулаан, тарга тэвээрэг нь муу байгаа учир ичихгүй байгаа аж

ВИДЕО: Гурван бамбарууш цаг агаар дулаан, тарга тэвээрэг нь муу байгаа учир ичихгүй байгаа аж

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өнчирч хоцорсон гурван бамбаруушийг байгаль хамгаалагч нар тэжээж, хиймэл ичээ хийн ичээх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Хэдийгээр өвлийн эхэн сар гарсан ч энэ жил цаг агаар тогтуун дулаан байгаа. Тиймээс байгаль хамгаалагчдын тэжээж буй гурван бамбарууш өнөөдрийг хүртэл ичээгүй байгаа. Мөн тэд намар эрт эхээсээ өнчирч хоцорсон учраас тарга тэвээрэг сайн аваагүй аж. Тиймээс ч байгаль хамгаалагчид нэлээд түлхүү хоол тэжээл өгч, ичих бэлтгэлийг нь хийж байгаа талаар бидэнд мэдээллээ.

ВИДЕО:

Мөн байгаль хамгаалагчид орон нутгийн ерөнхий болосролын сургуулийн сурагчдын дунд “Бамбарууш хүүхэд хоёр” аяныг өрнүүлжээ. Энэ хүрээнд сурагчид бамбаруушид идэх дуртай алим, жимс, молоко зэргийг бэлэглэж, баярлуулсан байна. Түүнчлэн аймгийн томоохон худалдааны төвийн худалдаачид ногоо, жимснийхээ муудсан хэсгийг бамбаруушнуудад илгээж, тэдний тарга тэвээрэгт анхаарал хандуулж байгаа ажээ. Ташрамд өгүүлэхэд, Догшин хар, Гэмшил, Номхон бор гурван шинэ үүртэй болж, тэндээ төвхнөөд хэлсэн байна.