Говь-Алтай, Увс аймгуудад 3.8-4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Говь-Алтай, Увс аймгуудад 3.8-4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Говь-Алтай аймгийн Бугат суманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөл болсон талаар  Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлжээ.

Тодруулбал, 11 дүгээр сарын 24-нд Улаанбаатарын цагаар 08:39 минутанд Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 61 км-н зайд өргөрөгийн 45.10 уртрагийн 93.93 солбилцолд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Мөн Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Түргэн”-ий гол гэдэг газар 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 12:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.