Монголын хөл бөмбөгийн холбооны 19 хүртэлх насны “U19 Залуучуудын цом 2021” тэмцээний аваргын төлөөх тоглолт болж өндөрлөлөө. Аваргын төлөө “Дэрэн” болон “ДМЮ” клубүүдийн дунд маш өрсөлдөөнтэй өрнөж тоглолтын үндсэн цагт 2:2 тэнцэн торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж “Дэрэн” клуб аваргын цомын эзнээр тодорлоо.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолт “Хөх чононууд” болон “СП Фалконс” клубийн хооронд өрнөж 4:0-ээр “Хөх чононууд” клуб хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн шагналт байруудыг шалгаруулахын зэрэгцээ шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг хаалгачаар “ДЭРЭН” клубын О.Хантегин, шилдэг хамгаалагчаар Н.Хаш-Чулуун шалгарсан бол шилдэг хагас хамгаалагчаар “Хөх чононууд” клубын А.Содмөнх, шилдэг довтлогчоор “ДМЮ” клубын Б.Дамдинсүрэн тус тус шалгарлаа.