Төв аймгийн ургацын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан тус аймгийн Биеийн тамир, спортын ордонд боллоо.
Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, харцага Б.Бат-Өлзий, Ц.Мөнхбаяр, тэргүүтэй 96 бөх барилдаж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэсэн байна.
Энэ үеэр аймгийн хурц арслан Э.Ууганбаярт Төв аймгийн нутгийн зөвлөл, "Урьхан" ХХК-аас "Land Cruiser 300" авто машин бэлэглэсэн байна. Хурц арслан Э.Ууганбаяр нь өнгөрсөн зун болсон "Үндэсний бөх, үнэт өв" 512 барилдаанд амжилттай барилдаж, үзүүрлэсэн юм.