Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр Энэтхэгт айлчилна

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр Энэтхэгт айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр Бүгд Найрамдах Энэтхэг улсад /БНЭУ/ улсад айлчлахаар төлөвлөжээ.

Айлчлалын үеэр Энэтхэгийн буцалтгүй тусламжаар Монгол улсад барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар хөндөхөөс гадна Улаанбаатар хотын утааг бууруулах асуудлаар туршлага судлах юм байна. 

Өнгөрсөн долоо хоногт Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр манай улсын ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан юм. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааг соёлын салбар, оюун санаа, иргэн хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, өргөжүүлэн тэлэхээр санал солилцсон билээ.




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө