2022 онд дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр (2021.11.13-ны өдөр) амжилттай зохион байгуулагдлаа.
Сорил тэмцээнд жин тус бүртээ тэргүүлж ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан тамирчдыг танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн
- -54кг жинд: Ё.Пүрэвдаш /Кёнхи клуб/
- -58кг жинд: ОУХМ Т.Энхжин /Олимп клуб, Спортын дунд сургууль/
- -63кг жинд: ОУХМ Д.Чинзориг /Олимп клуб/
- -68кг жинд: ОУХМ Э.Буяншагай /Олимп клуб/
- -74кг жинд: Ц.Баянбат /Нэгэнбүл клуб/
- -80кг жинд: А.Азбаяр /Харцага клуб/
Эмэгтэйчүүдийн
- -49кг жинд: Б.Учрал /Олимп клуб, Спортын дунд сургууль/
- -57кг жинд: Д.Бямбажаргал /Торнадо кик клуб/
- -62кг жинд: Ж.Ичинхорлоо /Хархорин клуб/
ДАШТ-д өрсөлдөх тамирчдын батламжийг Монголын Таеквондогийн холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Батмагнай, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал нар гардуулан өглөө.