Монголын 18 сумоч Кюүшюү башёд барилдана

Монголын 18 сумоч Кюүшюү башёд барилдана

Японы Мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын буюу 2021 оны сүүлийн тэмцээн Кюүшү башё өнөөдөр /2021.11.14/ Фүкүока Кокүсаи төвд эхэлж байгаа билээ. Энэхүү Макүүчи зиндаанд Монголын 6 сумоч хүчээ сорин барилдана.

Энэ башёд японоос Озэки Шодай, Такакэйшо болон Сэкивакэ Митакэүми, Мэисэй нарын цолтой сумочид барилдана. Аварга цолтой ганцаараа хүч үзэж байгаа 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кюүшү башёгийн эхний өдөр Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа таарсан байна.

Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Окиноүми /М-3/-тэй, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Шиманоүми /М-6/-тэй, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Ура /М-7/-тай, Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Котоеко /М-8/-той тус тус барилдана.

Кюүшюү башёгийн бусад зиндаанд хүчээ сорих монгол сумочдыг танилцуулж байна.

  • Жүрёо зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд
  • Макүшита зиндаа: Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Г.Мөнхбаяр