“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны нэгдсэн "дээд лиг" эхлэх тов гарчээ.
Лигийн тэмцээний нээлт энэ арваннэгдүгээр сарын 20-нд Спортын төв ордноо ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм.
Энэхүү тэмцээнээс,
- 2022 оны 06 сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ баг болон
- 2022 оны 09-р сард болох 19-дэх удаагийн "Азийн наадам"-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ багийг тус тус шалгаруулах аж.