Ирэх ням гарагт АНУ-ын Сан Франциско хотноо "Mongol Fighting Champion" буюу холимог тулааны MFC холбооны ээлжит тэмцээн болно.
Тодруулбал, тус тэмцээнд 22 тулаанч оролцох бөгөөд манай улсаас Ө.Тэмүүжин, П.Өнөрбат, Б.Баттөр /Ангууч/, М.Нандин-Эрдэнэ нар тулалдана. Харин MFC холбооны сүүлийн тулаан 2019 оны зургаадугаар сард болж, М.Нандин-Эрдэнэ уг холбооны хөнгөн жингийн аварга болж байсан юм.