ДАШТ-д өрсөлдөх боксчдыг сонгох сорил тэмцээн болно

ДАШТ-д өрсөлдөх боксчдыг сонгох сорил тэмцээн болно

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Станбул хотноо 12 дугаар сард болно. Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд өрсөлдөх Монголын эмэгтэй баг тамирчдыг сонгох сорил тэмцээнийг энэ сарын 9-10-нд Сонгинохайрхан дүүргийн спорт зааланд зохион байгуулахаар товложээ. Энэхүү сорил тэмцээн 12 жингээр болох бөгөөд жин тус бүрд дөрөв хүртлэх тамирчин өрсөлдөнө. Тулаан гурван минутаар гурван үе үргэлжилж ялагчийг тодруулна.