АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотой сүүлийн дүгнэлтийг өнөөдөр гаргаж байна. Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын гол заалтуудыг санал болгож, байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотой 25 саналыг хүргүүлсэн. Хэлэлцүүлэгт АН маш идэвхтэй байр, сууриа илэрхийлж байнгын хороо, чуулганы хуралдаанд ардчилалыг бэхжүүлэх, сонгодог парламентаа хамгаалах, Үндсэн хуульд дутагдаж буй саналуудаа нэмж оруулахаар ажилласан. Гэтэл Монгол улсын парламентын засаглалыг цаашид төгөлдөржүүлэх санал унасан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгээс АН гарч буйгаа мэдэгдсэн. Ерөнхийлөгчийг УИХ болон орон нутгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгох ёстой гэсэн санал дэмжигдээгүй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах ёстой гэсэн заалтууд унасан. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох ёстой гэсэн санал мөн дэмжигдээгүй. Энэ мэт олон санал унасан. Ингээд бодохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зарчмын ямар өөрчлөлтийг хийж чадав. Сонгодог парламентыг төгөлдөржүүлж чадсан уу гэвэл үгүй байна.
Тиймээс бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж буй саналуудаа татаж авч байна. Хэлэлцүүлгээс АН гараад зогсохгүй, саналуудаа татаж авч байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулах аасуудлыг шийдвэрлэх, Эрдэнэт үйлдвэрт тавьсан онцгой дэглэм нэрийн дор эрх баригчид халаасаа зузаатгаж байна гэсэн юм. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ.
АСУУЛГА БҮРЭН ЭХЭЭРЭЭ