Өнөөдөр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгтгэх юм.
Байнгын хороо
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-“Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлэг/.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 17.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.