"Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд буюу өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
Өмнөх жилүүдэд Хүй долоон худагт болдог байсан билээ. Энэ жилийн наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулж буй юм.
Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхож болно. Энэ жил “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээж буй аж. Мөн 256 бөхийн барилдаан болох юм.