“Олон улсын ардчиллын өдөр” жил бүрийн есдүгээр сарын 15 ны өдөр тохиодог. Тэгвэл энэхүү өдрийг Ардчилсан нам “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” нэртэй Монголын өмнөх ба одоо үеийн түүхийг харьцуулсан ховор гэрэл зургийн үзэсгэлэн маргааш “BLUEMON” цамхгийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх ажээ.
Тус гэрэл зургийн үзэсгэлэн маргааш нээлтээ хийгээд, ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу есдүгээр сарын 12 ны өдрийг хүртэл “BLUEMON” үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бол ирэх долоо хоногийн Баасан гараг буюуесдүгээр сарын 13 ны өдөр Сүхбаатарын талбайд бүх нийтэд нээлттэйгээр дэлгэгдэх ажээ.
Учир нь есдүгээр сарын 13 ны өдөр “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор Сүхбаатарын талбайд олон арга хэмжээ болохын зэрэгцээ тус өдрийн орой Монголын хамгийн анхны, хамгийн том “Гэрлийн шоу” үзүүлбэр болно гэсэн мэдээлэл байна.