Өчигдөр /2021.10.25/ Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээн 57, 67 кг-ын тамирчид өрсөлдсөнөөр албан ёсоор эхэлсэн билээ.
Тэгвэл манай улсаас өчигдөр 57 кг-ын жинд Х.Энх-Амар хүч үзэж Казахстаны Серик Темиржановтай тулалдаж 0:5 харьцаатай ялагдсан байна. Тэгвэл өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр 51 кг-ын жинд Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадетэй таарчээ.
ДАШТ-д өрсөлдөх боксчид:
- 48 кг: Г.Ган-Эрдэнэ (Gan-sport сеnter тамирчин)
- 51 кг: Х.Энхмандах (БТСУХ-ҮШБ, БХЯ-ны "Алдар" спорт хорооны тамирчин)
- 54 кг: Э.Баярсайхан (БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооны тамирчин)
- 57 кг: Х.Энх-Амар (БТСУХ-ҮШБ, БХЯ-ны “Алдар” спорт хороо, “МАК” ХК-ийн тамирчин)
- 60 кг: О.Тулга (БХИС, "Алдар" спорт хорооны тамирчин/
- 63.5 кг: Б.Мишээлт (БТСУХ-ҮШБ, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин)
- 67 кг: Б.Чинзориг (БТСУХ-ҮШБ, БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин)
- 71 кг: О. Бямба-Эрдэнэ (БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооны тамирчин)
- 75 кг: У.Мөнх-Эрдэнэ (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хорооны тамирчин)