“Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан өчигдөр /2021.10.24/ болж өндөрлөлөө. Барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын начин Н.Мустафа үзүүрлэж, Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаанд түрүүлж, аврага боллоо.
Түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн шагналтай.
Г. Мөнхбаяр