Литва улсын Вилвнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ өнөөдөр эхэллээ. Тэгвэл тус тэмцээний эхний өдөр Монгол улсын тамирчин Ш. Пэрэнлэй ахмадын 59 кг-ын жинд 70-аас дээш насны ангилалд цээжиндээ 60 кг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон байна. Мөн Ш.Бат-Эрдэнэ 60-аас дээш насны ангилалд 135 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртлээ. Ингэснээр тэмцээний эхний өдөр Монгол улсын хоёр ахмад тамирчин пауэрлифтингийн ДАШТ-ий аварга болов
Тус тэмцээнд дэлхийн 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас 17 тамирчин хүч үзэж байгаа билээ.
Г. Мөнхбаяр