Бээжин-2022 өвлийн олимпын наадмын галт бамбарын ёслолыг тасалдуулжээ

Бээжин-2022 өвлийн олимпын наадмын галт бамбарын ёслолыг тасалдуулжээ

Өчигдөр /2021.10.18/ Грекийн эртний Олимпиа ууланд Бээжингийн өвлийн Олимпын бамбарыг асаах ёслолын үеэр “No Genocide Games” гэх баннер барьсан этгээдүүд сүм рүү нэвтэрч Бээжинд 2022 өвлийн наадмыг бойкотлохыг уриалжээ.

Тодруулбал, Херагийн сүмд бамбарыг асаамагц хэдхэн секундийн дараа хоёр эмэгтэй, нэг эрэгтэй Төвдийн далбааг мандуулж гарч ирсэн бөгөөд энэ нь  Шинжаан Уйгар, Төвдөд хэрэгжүүлж буй БНХАУ-ын төрийн бодлогыг эсэргүүцсэн үйлдэл байжээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Грекийн Олимпын хорооноос уг ёслолыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд "Олимпын дөлийг асаах нь Грекийн 3000 жилийн түүх, энх тайван, яриа хэлэлцээ хийх амлалтыг илэрхийлж байх ёстой” гэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө