Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдаан энэ сарын 24-нд болно

Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдаан энэ сарын 24-нд болно

Өнгөрсөн бямба гарагт /2021.10.16/ Монгол бөхийн өргөөнд "Хил хязгааргүй спорт" ТББ-ын санаачлагаар зохиогдохоор товлогдсон лигийн барилдаан Улсын Их хурлын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болж байгаатай холбогдуулан Улсын Онцгой Комиссоос зөвшөөрөл олгоогүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.

Тэгвэл үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдааны шинэ тов гарч, энэ сарын 24-нд зохион байгуулахаар болжээ.

Барилдааны хуваарь:

  • Нэгийн даваа, 1 дэх 8 бөхийн барилдаан, У.н Б.Бат-Эрдэнэ А.н Б.Баатарболд, А.а П.Өсөхбаатар А.а Б.Чинбат, У.н Д.Амаржаргал А.з Б.Түвшинтөгс, У.н Б.Цэдэнсодном А.а Б.Батсайхан
  • 2 дох 8 бөхийн барилдаан, У.х Д.Анар А.н Г.Цоггэрэл, У.н Н.Мустафа А.а Д.Аззаяа, У.ө.н Ч.Батчулуун А.н Б.Улаалзгана, У.н Ц.Мөнхбаяр А.а Ц.Лувсан-Адъяа
  • 3 дах 8 бөхийн барилдаан, Ц.н Г.Эрдэнэтогтох, А.а С.Ерөөлт А.а Д.Ням-Очир,У.н Ц.Бямба-Очир А.з О.Түмэн, А.а Б.Отгонбаатар А.а Б.Сумъяабат
  • 4 дэх 8 бөхийн барилдаан, У.х Т.Баасанхүү А.з Э.Мөнхжаргал, А.х.а Б.Баянмөнх А.а Ц.Төмөрцоож, У.н Б.Серик А.х Б.Сосорбарам, А.а М.Бямбадорж А.а Я.Бумбаяр
  • Хоёрын даваа,1 дэх 8 бөхийн барилдаан, Завсарлага, 2 дох 8 бөхийн барилдаан
  • Гурвын даваа, Дунд шөвгийн 1 дэх 4 бөхийн барилдаан, Дунд шөвгийн 2 дох 4 бөхийн барилдаан
  • Дөрвийн даваа,  Их шөвгийн 4 бөхийн барилдаан
  • Тавын даваа, Түрүү, үзүүрийн барилдаан, Тэмцээний хаалт, шагнал гардуулах ёслол.