МҮБХ: Шөвгөрсөн 18 бөхийн допингийн шинжилгээний хариуг хүлээж байна

МҮБХ: Шөвгөрсөн 18 бөхийн допингийн шинжилгээний хариуг хүлээж байна

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний асуудалд дараах тайлбарыг хийжээ.

"МҮБХ-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохиогдсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хүлээн авах, хүлээн авахдаа бүх хариуг ирсний дараа нэгтгэж авах саналаа өгсөн бөгөөд одоогоор хариуг хүлээж байгаа болно.

МҮБХ шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн 2 бөхийн төлбөрийг 18-ны өдөр буюу нийт 29,098,800 төгрөгийг МҮДЭБ-ын харилцах банкны данс руу шилжүүлсэн болно.

Тус байгууллага нь ОУ-ын Допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын Сөүл хот дахь лабораторитай ямар гэрээтэй, биднээс авсан шинжилгээний төлбөр тооцоог тус лаборатори руу шилжүүлдэг эсэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгийн дагуу хугацааны хувьд олон сар шинжилдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шинжилгээг аваад байгаа МҮДЭБ-аас МҮБХ авах боломжгүй байгаа болно" гэжээ.