Энэ аравдугаар сарын 16-наас 17-ны хооронд Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдаж, өнгөрсөн шөнө сүүлийн өдрийн барилдаанууд болж өнгөрсөн юм.
Тус өдөр манай улсын 10 бөх барилдсан бол эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялж илүүрэхсэн амжилттай оролцжээ.
Г.Болор-Очир нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат бөгөөд өдгөө 20 настай залуу тамирчин юм. Түүнийг Саиед Моллаейг орлох ирээдүйтэй залуу, чадварлаг тамирчин хэмээн цахим сүлжээнд иргэд сэтгэгдлээ хуваалцаж байна.