ЭМЯ: Улаанбаатарт 731 орон нутагт 400 хүнээс халдвар илэрч, 14 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 731 орон нутагт 400 хүнээс халдвар илэрч, 14 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1131 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 400 нь орон нутагт
  • 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 18,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 59,603 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-9391
  • Хүндэвтэр-6828
  • Хүнд-2193
  • Нэн хүнд-397 байна. 

Сүүлийн 24 цагт  6146 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 14 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,483 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.