ЭМЯ: Улаанбаатарт 1121 орон нутагт 776 хүнээс халдвар илэрч, 15 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1121 орон нутагт 776 хүнээс халдвар илэрч, 15 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1897 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 776 нь орон нутагт
  • 1121 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 18,833 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 55,853 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-9484
  • Хүндэвтэр-6763
  • Хүнд-2206
  • Нэн хүнд-380 байна. 

Сүүлийн 24 цагт  5968 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 15 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,469 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.