“UFC FIGHTNIGHT 195” тулаанд Монгол Улсын тамирчин Д.Батгэрэл АНУ-ын тулаанч Брендон Девистай тулалдаж, эхний үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа.
Б.Девис өмнө нь 66 кг жинд UFC-д тулалдаж байсан ч өнгөрсөн жилээс GCMMA холбоонд тулалдах болсон юм. Тэрээр GCMMA холбоонд дөрөв дараалан ялалт байгуулсны эцэст UFC-д эргэн ирсэн эхний тулаанаа манай Д.Батгэрэлтэй хийж, ийнхүү ялагдал хүлээв.