“Парисын гранд слам" тэмцээнээс Э.Ариунболд, Б.Хорлоодой хүрэл медаль хүртлээ

“Парисын гранд слам" тэмцээнээс Э.Ариунболд, Б.Хорлоодой хүрэл медаль хүртлээ

Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо "Парисын гранд слам" тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр -60 кг жинд барилдсан Э.Ариунболд, -51кг жинд барилдсан Б.Хорлоодой нар тус бүр хүрэл медаль хүртлээ. Харин -60 кг, -66 кг жинд барилдсан н.Эрхэмбаяр, н.Сумъябазар нар шагналт 5 дугаар байрт орлоо.