УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цаг гаруй хугацаагаар хоцорч эхэллээ.
Хуралдаанаар зарчмын зөрүүтэй 150 орчим саналаас санал хураалгаж байна.
МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын 99 гишүүнийг таван жилээр сонгодог байхыг дэмжихгүй гэх шийдвэрийг гаргасан билээ.