ЭМЯ: Улаанбаатарт 832 орон нутагт 811 хүнээс халдвар илэрч, 14 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 832 орон нутагт 811 хүнээс халдвар илэрч, 14 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1643 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 811 нь орон нутагт
  • 832 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 18,786 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 55,968 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-9372
  • Хүндэвтэр-6757
  • Хүнд-2308
  • Нэн хүнд-349 байна. 

Сүүлийн 24 цагт  7118 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 14 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,454 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.