Олон Улсын шатрын тэмцээнээс манай улсын хоригдлууд алтан медаль хүртлээ

Олон Улсын шатрын тэмцээнээс манай улсын хоригдлууд алтан медаль хүртлээ

Олон Улсын шатрын холбооноос хоригдлуудын дунд зохион байгуулсан шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнээс манай улсын хүмүүжигч нар алтан медаль хүртжээ. 

Тэмцээнд 32 орны 40 баг оролцсон бөгөөд манай улсаас 415, 419, 423, 427, 435 дугаар хорих ангиас шалгарсан есөн хүмүүжигч эх орноо төлөөлөн өрсөлдөж ийнхүү амжилт үзүүлсэн байна. Баг тамирчдыг Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг дасгалжуулжээ.