Боксын ДАШТ-д өрсөлдөх тамирчид маргааш Европыг зорино

Боксын ДАШТ-д өрсөлдөх тамирчид маргааш Европыг зорино

Энэ аравдугаар сарын 22-ноос ирэх арваннэгдүгээр сарын  07-ны хооронд Серби улсын Белград хотноо сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ.

Энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм. Тэгвэл тус тэмцээнд манай улсаас нийт есөн тамирчин өөрсдийн жиндээ өрсөлдөж байгаа бөгөөд маргааш /2021.10.16/ Европыг зорихоор болжээ.

ДАШТ-д өрсөлдөх боксчид: 

  • 48 кг: Г.Ган-Эрдэнэ (Gan-sport сеnter тамирчин)
  • 51 кг: Х.Энхмандах (БТСУХ-ҮШБ, БХЯ-ны "Алдар" спорт хорооны тамирчин)
  • 54 кг: Э.Баярсайхан (БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооны тамирчин)
  • 57 кг: Х.Энх-Амар (БТСУХ-ҮШБ, БХЯ-ны “Алдар” спорт хороо, “МАК” ХК-ийн тамирчин)
  • 60 кг: О.Тулга (БХИС, "Алдар" спорт хорооны тамирчин/
  • 63.5 кг: Б.Мишээлт (БТСУХ-ҮШБ, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин)
  • 67 кг: Б.Чинзориг (БТСУХ-ҮШБ, БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин)
  • 71 кг: О. Бямба-Эрдэнэ (БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооны тамирчин)
  • 75 кг: У.Мөнх-Эрдэнэ (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хорооны тамирчин)