ЭМЯ: Улаанбаатарт 1113, орон нутагт 963 хүнээс халдвар илэрч, 16 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1113, орон нутагт 963 хүнээс халдвар илэрч, 16 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2076 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 963 нь орон нутагт
  • 1113 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 19,628 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 56,789 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-10,255
  • Хүндэвтэр-6804
  • Хүнд-2206
  • Нэн хүнд-363 байна. 

Сүүлийн 24 цагт  6362 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 16 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,440 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.