Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнд эсрэг биет эхний зургаан сард аажим буураад, тогтворжиж байгааг тогтоожээ

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнд эсрэг биет эхний зургаан сард аажим буураад, тогтворжиж байгааг тогтоожээ

Швед, Итали, Герман, Швейцарь, БНХАУ-ын эрдэмтэд, “Коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүсийн эсрэг биетийн тоо өвчний дараах эхний зургаан сард аажим буурч тогтворжин, 15 сар хүртэл хэвийн хэмжээнд хадгалагдаж байгаа”-г судалгааны үр дүнгээр харуулжээ.

Тэдний мэдээлснээр, эсрэг биетүүд агуулсан цусны сийвэнгийн вирусийг саармагжуулах нөлөө нь анхны шинж тэмдэг илэрснээс хойш 15 дахь сар хүртэл үргэлжилж байна гэжээ.