Олон улсын тэмцээнд оролцож буй монголын хоригдлууд өнөөдөр алтан медалийн төлөө тоглоно

Олон улсын тэмцээнд оролцож буй монголын хоригдлууд өнөөдөр алтан медалийн төлөө тоглоно

Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хоригдлуудын дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээнд 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд манай улсаас 415, 419, 423, 427, 435 дугаар хорих ангиас шалгарсан есөн хоригдол эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа юм. Энэ тэмцээнд манай улс зөвхөн эрэгтэй ангилалд өрсөлдөж байгаа аж. Баг тамирчдыг Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг дасгалжуулсан байна. Манай баг А хэсэгт Гүржийн багийг 3:1, Палестиныг 3:1-ээр хожижээ. Ингэснээр хэсгээс дэд байраар шалгарч, дараа нь Филиппин, Герман, ОХУ-ыг багийг хожлоо. Тэд өнөөдөр алтан медалийн төлөө тоглох юм байна.