Энэтхэгийн Ерөнхий сайд “Монгол хэл”-ээр өөрийн твиттер хуудастаа жиргэжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд “Монгол хэл”-ээр өөрийн твиттер хуудастаа жиргэжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод очоод байна. Тэрээр Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлнэ гэсэн албаны мэдээлэл бий.

Тэгвэл Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан талаараа өөрийн албан ёсны твиттер хуудастаа “монгол хэл”-ээр жиргэсэн байна.

Нарендра Моди: “Оюун санааны эрхэм хүндэт анд нөхөр, хөгжлийн түнштэйгээ уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Халтмаагийн Баттулгатай хоёр орны харилцаа холбоог өргөн хүрээнд ярилцаж, ард түмнийхээ ашиг тусын төлөө хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ” хэмжээ.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө