Серби улсад зохион байгуулагдах боксын ДАШТ удахгүй болно. Тэгвэл Киргиэстан улсаас МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан.
Хэрэв саналыг хүлээн авбал тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ий 60 кг жинд оролцуулах гэнэ. Түүнийг цалинжуулж, байр унаагаар хангах санал тавьсан гэх мэдээлэл тархаад буй. Уг мэдээлэл бодитой эсэхийг тодруулахаар Э.Цэндбаатартай холбогдлоо.
-ДАШТ-д Киргиэстаны нэрийн өмнөөс тоглох саналыг тухайн улсаас өөрт тань тавьсан гэсэн. Үнэн үү?
-Надад Киргиэстан улсаас санал ирсэн.
-Хариу өгч амжсан уу?
-Би огт хүлээн зөвшөөрөөгүй.
-Яагаад. Тамирчин хүнд таатай саналыг тавьсан биш гэж үү?
-Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс Дэлхийн дэвжээнд гарна. Тэмцээнийхээ бэлтгэлд ороод ид дундаа явж байна. Ирэх арванэгдүгээр сард анхны тулаанаа хийнэ.
-Мэргэжлийн боксынхоо анхны тулаанаа хаана хийх гэж байгаа вэ?
-Москвад. Дараагийн тулаан АНУ-д болно. Би яг одоо бэлтгэл дээр байгаа болохоор тухай ярьж чадахгүй нь ээ.
-Спортын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа. Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН