Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” саяхан цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, Монголын нэрт уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ.
Тэгвэл энэ эхний тоглолт нь энэ аравдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж, шинэ үеийн залуу уран бүтээлчид оролцсон. Хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уг тоглолтоор 48 сая төгрөг цугларсан бол өнөөдөр /2021.10.10/ 3х3 бүх оддын тоглолт болж байгаа юм.
Хандивын арга хэмжээний хүрээнд:
- Аравдугаар сарын 10-ны өдөр 3х3 бүх оддын тоглолт
- Аравдугаар сарын 16-ны өдөр Нийтийн дууны нэгдсэн тоглолт
- Аравдугаар сарын 17-ны өдөр лайв рок-поп, хип хоп дуучдын тоглолт
- Аравдугаар сарын 24-ний өдөр 5х5 сагсан бөмбөгийн тоглолт зохион байгуулах юм.
ҮЗЭХ: