Залуу гишүүд хамгийн ҮНЭТЭЙ орон сууцанд АМЬДАРЧ БАЙНА

Залуу гишүүд хамгийн ҮНЭТЭЙ орон сууцанд АМЬДАРЧ БАЙНА

Төр засгийн удирдлага, УИХ-ын зарим гишүүд түмэн олны амьдралд наалдахуйц ажил хийхээс илүүтэй ард түмэнд таалагдах гэж үг хэлж, үйлдэл хийдэг болчхоод буй. Улмаар түүнийгээ аль болох сүртэй, сонирхолтой арга хэлбэрээр олны анхаарлыг татахуйцаар жүжигчлэн тавьдаг гэдгийг бид андахгүй болж. Одоогийн парламентын залуу гишүүд ч шударга царайлж, попорч чаддаг гэдгээ харуулаад авсан. Тэгвэл өөрсдийгөө шударга хэмээн тодорхойлох дуртай залуу гишүүд "ямархан үнэтэй" байранд тансаг амьдардаг тухай дор дурьдаж байна.

-Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН 2016 ОНД ЭНГИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН БОЛ 2019 ОНД 900 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ-

Т.Аюурсайхан тэрбумын үнэтэй байр худалдан авсан тухай мэдээ оны эхээр олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлгийн хэмжээнд хүртэл түгж байгаад намжсан билээ. 2016 онд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болохдоо Чингэлтэй дүүрэгт, тавдугаар сургууль орчим энгийн оронд сууцанд амьдардаг байж. Тухайн үед хотын төвийн орон сууцаа 460 сая төгрөгөөр үнэлж байжээ.

Тэгвэл 2018 оны ХОМ-тээ 900 сая төгрөгний үнэ бүхий нэг ширхэг орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гишүүн болоод нэг дахин үнэтэй орон сууцанд шилжин амьдарч "зиндаа" дээшилсэн гэсэн үг юм. Тэрээр бараг тэрбум төгрөгийн үнэтэй байранд амьдарч байгаа залуу гишүүдийн нэг юм. 

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ЫН ДАРГА БОЛУУТАА Л “JAPAN TOWN”-РУУ НҮҮЖЭЭ-

Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч 2018 оны ХОМ-тээ нийт 210 сая төгрөгийн үнэ бүхий байр, орон сууцтай хэмээн мэдүүлжээ. Тэрбээр хэрэг эрхлэх газрын дарга болуутаа л орчин үедээ л тансаг зэрэглэлийнх гэгддэг “Japan town”-д нүүж очсон гэдэг. Тус хотхоны байрны метр квадратын үнэ ханш хамгийн багадаа л 4 сая төгрөг юм.  Тэгэхээр 210 сая төгрөгний байртай шударга Л.Оюун-Эрдэнэ сайд хичнээн том, тансаг орон сууцтай болох нь тодорхой. 

 

-Х.НЯМБААТАР "ОДДЫН ХОТХОН" ДАХЬ ОРОН СУУЦАА ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ТАВЬСАН ДУУЛИАНД НЭР ХОЛБОГДОЖ БАЙВ-

Х.Нямбаатар нь гишүүн болохоосоо өмнө гэр бүлийнхээ хамт 30 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай байсан. Харин гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж, 50 саяын малтай, 90 саяын Lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болжээ.

Түүний хувьд 2019 оны эхээр мөн л ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой дуулианд нэр холбогдож байв. Тодруулбал, "Оддын хотхон" дахь орон сууцаа 973 сая төгрөгөөр үнэлүүлж ЖДҮ хөгжүүлэх сангаас "Өгөөдэй Ази" ХХК-ийн нэрээр 950 сая төгрөгийн зээл авсан баримтууд ил болсон гэх дуулианд нэр холбогдож байсан билээ.

Тэрбум шахуу төгрөгийн зээлийн барьцаанд байраа тавьсан гэхээр тэрбээр хэдэн төгрөгийн байранд амьдардаг нь бас л тодорхой харагдана. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө