Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн хүнийг зургаан жилээр сонгох санал дэмжигдлээ

Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн хүнийг зургаан жилээр сонгох санал дэмжигдлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн 50 нас хүрсэн, нэг удаа таван жилээр сонгогдоно, сүүлийн зургаан жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой гэх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нар гаргажээ. Уг саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна.

Ингээд санал хураалгахад хуралдааны оролцсон 64 гишүүний 59 нь буюу 92.2 хувь нь дэмжиж, уг санал дэмжигдлээ.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө