Энэ сарын 02-ны өдөр Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн нийслэл Осло хотод албан ёсоор эхэлсэн. Тэгвэл өчигдөр /2021.10.06/ эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдсан Женко клубын тамирчин Д.Отгонжаргал ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        