ВИДЕО: 15 жилийн хугацаанд Монголын цөл хэрхэн өөрчлөгдсөн талаар БНСУ-ын хэвлэл онцолжээ

ВИДЕО: 15 жилийн хугацаанд Монголын цөл хэрхэн өөрчлөгдсөн талаар БНСУ-ын хэвлэл онцолжээ

Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 15 дахь жилдээ хэрэгжүүлж буй.

Тодруулбал, Монгол, БНСУ 2005 онд шар шороон шуурга, цөлжилтөөс сэргийлэх ойжуулалтын төсөл хэрэгжүүлэх дээд хэмжээний хэлэлцээр хийж, 2006 онд БОАЖЯ болон Солонгосын Ойн агентлаг хамтран ажиллах санамж бичиг байгуулж байжээ. Үүний дүнд БНСУ-ын 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулсан. 

Дээрх гурван сум нь Монгол Улсад шар шороон шуурга дэгдэх гол эх үүсвэр хэмээн үзэж, цөлжилтөд тэсвэртэй тоорой, сухай, жигд, бургас, хайлаас, гүйлс, бүйлс зэрэг 20 төрлийн нэг сая мод суулгасан нь амжилттай ургаж байгаа аж. Төслийн хүрээнд ойжуулсан газрыг шат дараатайгаар Монголын талд хүлээлгэн өгч байгаа юм.

Тэгвэл БНСУ-ын YTN суваг “15 жилийн хугацаанд Монголын цөл хэрхэн өөрчлөгдсөн бэ” хэмээх сурвалжилгыг бэлджээ.

Уг сурвалжилгад “Жил бүрийн хавар асар их хэмжээний элс Солонгосын хойг хүртэл нүүдэллэдэг байсан. Иймээс 2007 онд Солонгос улс Монголын цөлийн бүсэд мод тарьж эхэлсэн юм. Одоо тэдгээр мод 10 гаруй метр ургаж, цөлжилт үүсэхээс сэргийлж байна. БНСУ-ын Ойн алба Монгол Улстай ойн аж ахуйн чиглэлээр хамтран ажилласнаар шар тоосыг багасгахаас гадна дэлхийн уур амьсгал, экологийн хямралыг даван туулах загварыг бий болгох боломжтой гэж үзэж байна” гэжээ.

ҮЗЭХ:

 

 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө