Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл хуралддаг.
Энэ дагуу өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд 10.00 цагт хуралдах байсан ч тодорхой шалтгааны улмаас хуралдааныг хойшлуулсан билээ.
Учир нь, өнгөрсөн даваа гарагт зарим их, дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан гишүүд нээлтийн үйл ажиллагаанд оролцоод завгүй байжээ.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур хуралдаж, тодорхой асуудалд байр сууриа нэгтгэхээр болсон байна.