Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр үдэш тусгай үүргийн онгоцоор хүрэлцэн ирсэн.
Түүний албан ёсны айлчлал өнөөдөр /2019.09.03/ эхлэх бөгөөд тэрбээр Халх голын ялалтын ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэхь удаагаа айлчилж буй нь энэ юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг угтах ёслолын ажиллагаа өнөөдөр 13.00 цагт буюу яг одоо Сүхбаатарын талбайд эхэлж байна.